Энэ бүхэн Холбоос - Шинэ бичлэгүүд http://iwholboos.blog.banjig.net Банжиг Блог нь Монголын хамгийн том Блог сайт юм. mn-mn Banjig.Net Tue, 14 Jul 2009 16:12:11 +0800 http://blogs.law.harvard.edu/tech/rss Banjig.Net Feed Generator info@banjig.net support@banjig.net Банжиг Блог http://blog.banjig.net/images/headlogo.gif http://blog.banjig.net <![CDATA[ХЭСЭГ БОДОЛ]]> http://iwholboos.blog.banjig.net/post.php?post_id=225297 Хүн бүхэн, үнэн шүү, цор ганц, хайртай хүндээ эрхэм дээд

Бусдад, чамд таалагдах албагүй, цор ганц

Сайн бодвол, эргээд харвал сайнтай саартайгаа бид бүгд ганц

Сайхан амьдрал бүтээхийг хүссэн бидний амьдрал нэгэн цогц [...]]]> Tue, 14 Jul 2009 16:12:11 +0800 http://iwholboos.blog.banjig.net/post.php?post_id=225297 <![CDATA[СОНГОЛТ]]> http://iwholboos.blog.banjig.net/post.php?post_id=139225 Амраг хосууд сална, алиа үрс өнчирнө

Адгийн муу нэрийг арчаа муутай эрчүүд үүрнэ

Дөнгөж танилцсан үедээ салж хагацахгүй янаг хосууд

Дөрөө нийлэхгүй харших үе хүн бүрийн амьдралд бий

[...]]]> Mon, 09 Feb 2009 11:46:23 +0800 http://iwholboos.blog.banjig.net/post.php?post_id=139225 <![CDATA[ХҮЛЭЭЛТ]]> http://iwholboos.blog.banjig.net/post.php?post_id=63867

Өчигдөр МҮОНТс өөр тв, фм ажиллаагүйг бүгд мэдэж байгаа байх. Орой киноны дундуур МҮОНТ-н хөтлөгч тайлбаргүй мэдээ үзүүлнэ гэчихээд хүмүүсийн тархийг яаж угааж байгааг харав уу. Хөөрхий нэвтрүүлэгчийн буруу ч гэж юу байхав. Өөрөө хүсээгүй л байх. Дээрээс нь дарамталж байгаа байлгүй бодвол. 5 хүний амь нас, хэдэн зуун хүний эрүүл мэнд, бас дахиад хэдэн зуун хүний эрх чөлөөний асуудал хурцаар сөхөгдсөн байхад нэг талыг хэтэрхий барьсан мэдээллээр, өөрөөр хэлбэл үймээнийг /уг нь шударга зөв жагсаал байсан юм анхандаа/ олон талаас нь харахыг огт хүсэхгүйгээр дахиж ингэж жагсаж цуглах, үзэл бодлоо илэрхийлэхийг буруушаасан маягийн юм ярьж байгаа хүмүүсийн яриаг дагнан хүргэв. Тэр олон хүний амь нас, эрүүл мэнд, нийт Монголчуудын эрх чөлөө, үзэл бодлын асуудал яригдаж байхад хэдэн хөгжмөө алдсан, эвдлүүлсэн Соёл эрдэнэ хамтлагын 2 нөхөрийн яриаг хэчнээн их гаргав аа. Урлагийн маш их түүх тэр өрөөнд, тэр хөгжимд байсан нь харамсалтай ч тэр бүхэнээс чухал зүйл яригдаж байгааг албаар мартуулах, хүмүүсийн анхаарлыг өөр зүйл рүү чиглүүлэхэд хэтэрхий их анхаарсан мэдээллийг ТАЙЛБАРГҮЙ МЭДЭЭ нэрийн дор тайлбарлан хүргэж байна. Удахгүй онц байдал дуусахаар олон ургальч үзэл дахин гарч ирнэ гэж найдахаас даа.

2008.07.03

 

 

]]>
Thu, 03 Jul 2008 11:02:26 +0800 http://iwholboos.blog.banjig.net/post.php?post_id=63867
<![CDATA[ЭРХ ЧӨЛӨӨ ГЭЖ ЭНЭ ҮҮ]]> http://iwholboos.blog.banjig.net/post.php?post_id=63726

2008.07.01 –ны үдэш болсон харгис явдлуудыг эрх баригчид зогсоох чадвар бүрэн байсан. Тэд үймээнийг дарах намжаахын оронд өөрсдийн бүх хүчийг татаж хэсэг увайгүй нөхдийн үйлдлийг улам дэвэргэж, соёлын үнэт өвүүд шатаж дуусахыг зүгээр л хүлээж байсан. Эрх баригчид хүссэн бол дуртай үедээ дээрэмчдийг барих, уг явдлыг таслан зогсоох бүрэн боломж байсан. [...]]]> Wed, 02 Jul 2008 14:46:46 +0800 http://iwholboos.blog.banjig.net/post.php?post_id=63726 <![CDATA[АЛХАМ]]> http://iwholboos.blog.banjig.net/post.php?post_id=60594 Том жижиг тоостой цэвэрхэн шинэ хуучин элдвийн гуталнууд

Түргэн удаан цоглог ядруу таарч тохирохгүй хэмнэлээр алхална

Хаа хүрэх гэж юуны төлөө шороо тоос болдогоо ч мэдэхгүй

Хэрэг зориг бүтлээ гэхэд хэн ч түүнд гавьяа өгөхгүй [...]]]> Fri, 20 Jun 2008 15:52:24 +0800 http://iwholboos.blog.banjig.net/post.php?post_id=60594 <![CDATA[ТӨСӨӨЛӨЛ]]> http://iwholboos.blog.banjig.net/post.php?post_id=60349 Сэтгэл гуниглана дотроо шанална

Сэмхэн хүсэвч гаднаа бухимдана

Хүслээ хориод чамайг зовооно

Хүлээхийн жаргал гэж өөрийгөө хуурна [...]]]> Thu, 19 Jun 2008 14:33:35 +0800 http://iwholboos.blog.banjig.net/post.php?post_id=60349 <![CDATA[АМЬДРАЛЫН УРИЛГА /ХОНХНЫ ДУУ/]]> http://iwholboos.blog.banjig.net/post.php?post_id=57000  

Хүлээсэн мөч ирлээ төгсөлтийн баяр

Харуусал, хөөр баяр авч ирсан хавар

 

Гунигтай санагдана энэ үе, хайртай чиний минь төрх

Гараас чинь хөтлөөд тавимааргүй байна миний зүрх [...]]]> Wed, 04 Jun 2008 16:25:14 +0800 http://iwholboos.blog.banjig.net/post.php?post_id=57000 <![CDATA[ШАААААААЛ ТЭНЭГ]]> http://iwholboos.blog.banjig.net/post.php?post_id=35167 2008.02.17 –нд зурагтын ямар сувгаар ч билээ ТААХ УУ, ТАЙЛАХ УУ гээд нэг нэвтрүүлэг гарч байсан юм. Take Off –н хоёр залуу, хэн юм бүү мэд 2 бүсгүй нийт 4 -үүлээ оролцож байна. Ёстой тэрэн шиг тэнэг нэвтрүүлэг үзэж байсангүй. Хөтөлж байгаа залуу нь ч гэж таарсан амьтан. Цэнгээнт нэвтрүүлэг хөтөлж байж оршуулгын мэдээ уншиж байгаа юм шиг л

            Нар хаанаас манддаг вэ гэж асуусан чинь БАРУУНААС гэж ичих ч үгүй хариулж байгаа юм даа. Тэгсэн нөгөө 3 нь бодож бодож арай гэж нэг юм Зүүнээс гэж хэллээ.

            Цагийн зүү хаашаа эргэдэг вэ, …, өөр юу юу ч билээ 1-р ангийн хүүхэд ч бодохгүй хариулчих тэнэг асуултуудад нь хариулах гэж махаа цайж байнаа нөгөө 4 чинь. Эхэндээ ч яах вэ яасан эргүү төлөг вэ гээд инээж байснаа сүүлдээ бүүр уур хүрээд зүрх өвддөг байна ш д.

            Уул нь 2 бүсгүй нь дажгүй хүүхнүүд. Ухаанд нь ухна ишиг ямаа хонь гүрвэл жоом л үүрлэчихсэн болохоос. Болоогүй бас аальгүйтнээ тэрүүхэн тэндээ. Зиа тэгээд дуучин, эсвэл загвар өмсөгч гэхээрээ л оюун ухаан нь үнэн хоосон байх ёстой юм байх даа гэж ойлгоод дуусгая даа.

            Ертөнцийн хаагуур нь явахаараа тийм гомбоо болчихдог байнаа.

]]>
Tue, 26 Feb 2008 13:24:07 +0800 http://iwholboos.blog.banjig.net/post.php?post_id=35167
<![CDATA[Claus –д]]> http://iwholboos.blog.banjig.net/post.php?post_id=32759 Зээ блог гэдэг богино үгийн

Дуусашгүй шидийг үзүүлж яваа

Наанаа Эрдэнийн сантай

Цаанаа хогын тамтантай

Ноён зантай ч нохой явдалтай

Өндөр гэгээний хойд дүр

Өнөө цагийн Галаус хүүдээ зориулав [...]]]> Fri, 15 Feb 2008 12:14:01 +0800 http://iwholboos.blog.banjig.net/post.php?post_id=32759 <![CDATA[ХАЙРТАЙ]]> http://iwholboos.blog.banjig.net/post.php?post_id=32607 Өглөө бүр нэгэн охин инээмсэглэн сэрээнэ, зүүдэнд

Өдөр бүх хамтдаа зугаалж хөгжилтэй мөчийг үднэ, бодолд

Үдэш бүр жаргал бэлэглэж энэ хорвоог гэрэлтүүлнэ, мөрөөдөлд

Үүрд надтай хамт үлдээч гуйя, зовлонт энэ амьдралд минь [...]]]> Thu, 14 Feb 2008 14:17:00 +0800 http://iwholboos.blog.banjig.net/post.php?post_id=32607