АЛХАМ

Том жижиг тоостой цэвэрхэн шинэ хуучин элдвийн гуталнууд

Түргэн удаан цоглог ядруу таарч тохирохгүй хэмнэлээр алхална

Хаа хүрэх гэж юуны төлөө шороо тоос болдогоо ч мэдэхгүй

Хэрэг зориг бүтлээ гэхэд хэн ч түүнд гавьяа өгөхгүй

Хэр удахыг хэлж мэдэхгүй, алсдаа хогийн цэг дээр үсрэх нь тодорхой

Хэчнээн холыг туулсан нь падгүй хэнд ч хэрэггүй болох нь тодорхой

Азтай нэг нь амбаарт хаягдана

Ахиж хөдлөхгүй тэндээ мартагдана

 

/Вокзал дээр ….. -ыг хүлээн суухдаа …/

 

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog