Хүлээсэн мөч ирлээ төгсөлтийн баяр
Харуусал, хөөр баяр авч ирсан хавар
Гунигтай санагдана энэ үе, хайртай чиний минь төрх
Гараас чинь хөтлөөд тавимааргүй байна миний зүрх
Хамтдаа явсан цогтой найз нар минь
Хамтдаа туулсан галтай он жилүүд минь
Харамласаар ирсэн хонгор чи минь
Хагацъя гэж хэлмээргүй байна хэнд ч
Нууцаа ярьж найзалсан
Нулимсаа нуун хайрласан
Насан туршийн андууд байя
Нууцхан сэтгэлдээ чамайгаа тээе
Сарны гэрэлд болзож хүлээсэн үдшүүд
Сарлшгүй андууд гэж догдолж үдсэн мөчүүд
Сандарч гүйн багшаа аргадсан
Самбарын өмнө толгой гудайлгасан
Сайрхан ярихад хожимоо амттай дуусашгүй адал явдал
Сэтгэл зүрхнээс хэзээ ч гарахгүй гэнэхэн хайр дурлал
Инээд дүүрэн үдэцгээе сүүлчийн мөнгөн хонхны дуугаа
Итгэл дүүрэн угтацгаая амьдралын алтан баярын урилгаа
Цэцгийн дэлбээг хагдархад инээмсэглэн уулздагсан
Цэлмэг тэнгэрийн дор хамтдаа үүр цайтал дууулдагсан
Энэ л газраас, эрхэм та нараас итгэл, хайр их зүйлийг сурсан
Энэ л чигээрээ сэтгэлд үлдэнэ эргээд мартахгүй ээ, үүрд дурсан
Зүрхэнд хурсан хайрын үгээ дуу болгон дуулсан
Сэтгэлд үлдсэн гомдлын үгээ нар болгон зурсан
Энэ хонх, энэ ширээ, энэ ангиа хэзээ ч мартахгүй
Эргээд уулзахад хэзээ ч уйдахгүй, ганцаардахгүй
Ахиж ирэхгүй амттай өдрүүдээ дурсан урсах нулимс
Алдаж оносон цаг хугацаанд эргэлзэж бүү харамс
Амьдрал зохиож ирээдүйгээ бүтээх цаг ирлээ
Ачит багш, анд нөхөд, амраг сэтгэлт минь бид бүгдээр
Аз жаргалыг билэгдэн хонхны дуугаа дуулцгаая
Алхаж орсон анхны өдрөө одоо ч би дурссаар
Мөрөөдөл далласан гайхам ирээдүйгээ зорьж бид бүтээхээр
Аз жаргалын үүдийг том гэгч нь нээхээр
Мөнгөн хонхны дуу хэмээн хүч нэмэн түрсээр
Сэтгэлийн үгсээ нээн, харамсалгүй, бие биеэ хүндлээд
Дүү нартаа үлдээе мөнгөн хонхоо, сайн сайхныг ерөөгөөд
/Нэг банди зохиогоод өг гэхээр зохиосон юм. Алнаа чамайг муу хулхи гар :D/

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: