2008.02.17 –нд зурагтын ямар сувгаар ч билээ ТААХ УУ, ТАЙЛАХ УУ гээд нэг нэвтрүүлэг гарч байсан юм. Take Off –н хоёр залуу, хэн юм бүү мэд 2 бүсгүй нийт 4 -үүлээ оролцож байна. Ёстой тэрэн шиг тэнэг нэвтрүүлэг үзэж байсангүй. Хөтөлж байгаа залуу нь ч гэж таарсан амьтан. Цэнгээнт нэвтрүүлэг хөтөлж байж оршуулгын мэдээ уншиж байгаа юм шиг л…
Нар хаанаас манддаг вэ гэж асуусан чинь БАРУУНААС гэж ичих ч үгүй хариулж байгаа юм даа. Тэгсэн нөгөө 3 нь бодож бодож арай гэж нэг юм Зүүнээс гэж хэллээ.
Цагийн зүү хаашаа эргэдэг вэ, …, өөр юу юу ч билээ 1-р ангийн хүүхэд ч бодохгүй хариулчих тэнэг асуултуудад нь хариулах гэж махаа цайж байнаа нөгөө 4 чинь. Эхэндээ ч яах вэ яасан эргүү төлөг вэ гээд инээж байснаа сүүлдээ бүүр уур хүрээд зүрх өвддөг байна ш д.
Уул нь 2 бүсгүй нь дажгүй хүүхнүүд. Ухаанд нь ухна ишиг ямаа хонь гүрвэл жоом л үүрлэчихсэн болохоос. Болоогүй бас аальгүйтнээ тэрүүхэн тэндээ. Зиа тэгээд дуучин, эсвэл загвар өмсөгч гэхээрээ л оюун ухаан нь үнэн хоосон байх ёстой юм байх даа гэж ойлгоод дуусгая даа.
Ертөнцийн хаагуур нь явахаараа тийм гомбоо болчихдог байнаа.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: