Зээ блог гэдэг богино үгийн
Дуусашгүй шидийг үзүүлж яваа
Наанаа Эрдэнийн сантай
Цаанаа хогын тамтантай
Ноён зантай ч нохой явдалтай
Өндөр гэгээний хойд дүр
Өнөө цагийн Галаус хүүдээ зориулав
Наашаа харахад нь нар мэлтийхгүй ч
Цаашаа харахад нь Банжиг санах
Угсруулж урсгах хэдэн үг нь
Уйтгар үргээх гол үүрэг нь
Өндөр дээрээс бүгдийг хараад өөрийнхөөрөө эвлүүлж бичдэг
Өрөөлийг шоглохдоо гарамгай ч, өөрийгөө ч заримдаа хийчихдэг
Бичлэг бүрээрээ бут ниргэнэ тархи цоолно
Чичлэх хуруугаараа тувт сийлнэ keyboard ноолно
Хадуурч ирээд хамж аваад хальт цохиод хагас дуусгана
Хөнтөрч орхиод харааж муулаад хоёрын дунд яс хаяна
Нуга нуга инээн хуга хуга цуурна
Нис нис хэмээн бяц бяц үсэргэнэ
Толгой тархины хэн ч мэдэхгүй үсэргээн
Тохой булангийн хэн ч тоохгүй маргаан
Элдэв дээдийг чамаас харлаа
Энэ бичлэгээ ингээд хаалаа
/2008.02.15. За за за за нэг ингэс гээд бичсэн болгоод л өнгөрчий, зүгээр биз дээ хөгшөөн/

Сэтгэгдэлүүд:
HAPPY BIRTHDAY TO YOU!
Сэтгэгдэл үлдээх: