Өндөр дээрээс харахад түүнд бүх юм өчүүхэн
Өөрөөс бусдыг үл тоон доромжлох нь энүүхэнд
Өнөө маргаашаа аргацаан өдөр бүр тэнцүүхэн
Өөдгүй зандаа дийлдсэн тэр бусдын нүдэнд хэцүүхэн
Бурханд итгэж мөнгө горьдон залбирна
Олдохгүй болохоор нь буруу зам руу хальтарна
Хүнээ больж сэтгэл санаа алдрана
Хүний өөдөөс эгцэлж чадахгүй дальдарна
Аз нь таарвал мөнгөө багтааж ядан баяжна
Эз нь дийлвэл хөлөө дааж ядан сажилна
Ажил хийхээс уур нь хүрч бачуурна
Бусдын уурыг барж хөлчүүрхэнэ
Хялбар арга хулгай хийх, луйвардах
Салбар хэсэг архи уух, дэмий сэлгүүцэх
Өөрийн гэсэн амьдрал хүнд бий
Тогтож хэвшсэн замнал түүнд бий
Хүслээ даган дураараа дургих нь түүнд жаргал
Үүний адил бусдын амьдрал түүнд бас баргар
Хяслаа дийлэлгүй нас нь өтлөхөд амьдрал сөргөөр
Юмыг яаж харна тэгж л харагдана эсрэгээр
Хэлэх гэсэн санаа ердөө л энэ хэнбуйгайд ч адил
Хэнээс ч хамааралгүй өөрөөрөө байх гэсэн нэгэн сэдэл
/2006.07.03/

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: