2008-01-10 12:59:50
Ямар царайлаг залуу вэ хараач
Ялдам инээмсэглэх нь тэнгэрийн элч
Нуруулаг, өнгөлөг цагаан царайтай
Нүдэнд дулаахан эелдэг залуу
Өмссөн зүүсэн нь аргагүй дэгжин
Өөрийн эрхгүй харцаа өглөө
Өөртөө итгэлтэй шийдэмгий залуу
Өр зүрхийг минь эзэмдпээ
Ягаахан уруул нь янагийн дээд
Озон үнсэж хамтдаа жаргахсан
Чийрэг бие нь хүслийн дээд
Цээжинд нь хацраа нааж эрхлэхсэн
Хүсэл мөрөөдлийг чинь би мэдэхгүй
Хайртай хүнтэй эсэх чинь надад хамаагүй
Хамтдаа үүрд байя гэсэн юм бишээ
Харамлалгүй нэг л удаа зориулаач зүрхээ
Хүслийг минь ойлгож хэлээч үгээ
Хүндэлж ганц үдшийг өнгөрөөгөөч хичээн
/2006.06.23. охидууд юу боддог, яаж хардаг юм болоо залуусыг …/

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: