Хүн бүхэн, үнэн шүү, цор ганц, хайртай хүндээ эрхэм дээд
Бусдад, чамд таалагдах албагүй, цор ганц
Сайн бодвол, эргээд харвал сайнтай саартайгаа бид бүгд ганц
Сайхан амьдрал бүтээхийг хүссэн бидний амьдрал нэгэн цогц
Энэ биедээ миний хайрууд эрхэм төгс
Эргээд магадгүй чи надаа хогийн бөгс
Үүнд л байгаа юм бид ондоо, бүгд өөр
Үүнийг ойлгож өөрийнхөөрөө амьдар, бусдыг хүндэл
Сандал суудал өгөхгүй ч чамайг лав зовоохгүй
Сайхан амьдрал ерөөхгүй ч чамд гай болохгүй
Сүүн ерөөлтэй сэтгэл хөөрөм хурим
Салъя гэж уурсахдаа итгэл дүүрэн хором
Хосууд бүхний туулах ёстой жам гэж үү
Хүний амьдралд дуусаж тасрахгүй нэгэн гинжүү
Би бодолдоо өөрөөр зурна сийрүү
Чи агуу хүн үү эгэл байхдаа тиймүү
Үнэн байг бусад нь даанч тоодоггүй юм
Үгүйсгэн бусдыг муулах хэрэггүй, тэд ч гэсэн цор ганц
Чи бусдыг ойлгохыг хүсвэл тэднийг өөрчлөх хүч бий чамд
Тэгсэнгүй гээд зэмлэхгүй ээ, унана гэж зоволтгүй тамд
Энэ бол боломж, амьдралын хэсэг
Хүссэн бүхнээ хийх чадвар, бурхны бэлэг
Сонин биш ч гаталж чадахгүй нь үнэн далайг
Сонин байна гэж бусадтай зөрж хутга шөвөг бүү далайг
Хэлж чадахгүй хайрын үг байхад хэлж боломгүй хар үг гардаг
Хараал дүүрэн энэ муу ам миний бодлыг гаргах зам
Хааяа л дуугаргах программ байвал хүн бүхэн суулгах ч юм шиг
Харин дахиад сайн бодвол хамгийн чухлаа алдсан ч юм шиг
/2009 хавар/

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: