А, Б, В, … я

Хүн бүрийг өөрийнхөөрөө хэмжинэ

Хясал дийлсэн бодолдоо гэмшинэ

Дэмжинэ тэр авьяас чадвартай бусдыг

Хүслийг боогч мөнгө түүнд бага ч

Эвлэрээгүй тэр бурхан гэгч доогч

Тэмцэнэ зүтгэнэ ядрахыг тоолгүй

Гэмтэн биш ч бусдад тэр тоогддоггүй

Бусдын буруу жишээ

Түүний хувьд юу ч бишээ

Хөлдүү усан толгой тэнэг мал гэж бодол гийнэ

Зүдүү ядуу хоосон ходоод нь хонхос хийнэ

Ариухан явсан биш дээ би хүн болсноосоо

Ахиухан авсан биш дээ зүтгэн ажилснаасаа

Яагаад би ингэж зовно вэ гэж гутарч байсан

Хайгаад олсонгүй тэр буруутан дайсанг

Тэр ухаантан бишээ араатны дунд өссөн юм

Хөрөнгө чинээтэн нэг нь энэ Монголд хаантан болох шахсан нь

Хэзээ ч өөрчлөгдөхгүй тавилан мэт

Хичээн зүтгэж нотлохыг хүссэн ч мэдэхгүй амьдралд

Гутан уйдаж, итгэхийг хичээсэн ч бүтэхгүй нь залбиралд

Шавхан байж эцсийн хүчээ, ажил хийлээ шудрагаар

Нэдэргээр угаасан хувцас өнгө ордог гэж шийдэмгий бодсон

Амьдралд бүх юм ондоо гэдгийг ойлгосон хий дэмий зовсон

Халин урсах цагийн урсгал насыг нэмэн өтлөн

Улин шуугих салхин дундуур тэмцэн зүтгэн дөтлөн

Сайхан амьдрал ойрхон байгаа зөндөө би зовсон

Хайсан бүхний эцэст байсан байрандаа үлдсэн

Хүсэл мөрөөдөл мөхсөн

Бодсон хүссэн бүхэн нь үнэндээ хоосон болсон

Ойлгосон тэр босон өглөө эрт ирсэн хойноо ажилдаа

Аажимдаа тэр ухаарсан эргэн харсан өнгөрснөө дурссан

Туулсан үзсэн дуулсан юм зөндөө энэхэн насанд нь

Дүүлсэн тэмүүлсэн бүхэн нь унтарсан эгшин хоромхонд

Агшин гэгдэх киног амьдралд бодит болгон

Тэгшхэн зассан талбай дээр унасан

Догшин хатуу орчлонд хэн ч тоосонгүй

Хөгшин ядруу бие нь даанч тэссэнгүй

Үлдлээ гээд яах ч юм билээ амьд

Мэдлээ ийм байж май гээд таньд

Хүссэн бүхнийг чинь хэн ч өгөхгүй тодорхой

Бүсэлсэн бүс улам богиносон дуусна хэдхэн бутархай

Золбирч тэнэсээр өлбөрч үхсэн өөнтөгч нэгэн өвгөн

Жамаараа явсан бол бүгд хэлэх байсан түүнийг зөвхөн

Зөвтгөж байгаа юм бишээ өөрийнхөө амийг хороосныг чинь

Өвтгөж байна миний зүрхийг бөөрөнхий алаг орчлон

Сургаал бишээ, би мэдэхгүй бусдад заан сорчлон

Өөрчлөн шинээр эхлэхгүйгээс хойш дуусахгүй таны гачлан

Зуучлан би туслахгүйгээс болъё ингээд өөрийгөө дайчлан

 

/Ёооооё ойлгогдож байнуу та бүхэнд. Нэг дургүй хүрэхээрээ утга учиртай элдвийн юм урсгачихдаг юмаа/

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog