Нэгэнт эхэлсэн тоглоомын дүрмийг өөрчилдөггүй
Найдаж хэн нэгнээс тусламж хүсэх аргагүй
Сайн бодож шийдэх байж дээ одоо өнгөрсөн
Сүрдүүлж хэн ч тулгаагүй, дууссан хойно нь сэнхэрсэн
Зэрвэсхэн өнгөрөх цагийн урсгалд
Цэнгэсэн өдрүүд нь дурсгал болжээ
Дутуу бүхнээ бүрэн болгох гэж мэрийсэн нь
Хатуу хэцүүг тоолгүй гүрийсэн нь
Нүдний өмнө жирийсэн
Бүхнийг салхинд хийсгэсэн
Амьдрал ийм л байдаг юм байна
Хүссэн бүхэн биелдэггүй л юм байна
Тэглээ гээд бүхнийг орхих болоогүй ээ цаг нь
Тэглэлээ гээд дуусна гэсэн үг бишээ данс нь
Хийсэн бүхнийхээ араас дандаа гэмшил
Өнгөрсөн хойно нь харамсдаг нь бидний заншил
Амжиж бүгдийг хийж үзэх хүсэл хамтдаа дуршил
Өөрт таалагдахгүй бүхнийг муулан хараах харшил
Баяжина гэж бодож зүтгэсээр малшина
Хүн төрхөө орхих зам нь батжина
Өөрийгөө ч танихгүй араатан зүрх нь лугшина
Атгаг санаа муу сэтгэл улам бүр бугшина
Бодлыг нь буруутгасан юм бишээ баяжих
Сайхан амьдралыг хүссэн юм маш их
Сонгосон зам нь буруу байж мөрөөдлөө биелүүлэх
Зөв замаа олоосой тэр, амьдралыг гэрэлтүүлэх
/2006.07.07. Ширээн дээр хөглөрөх цаас, хоосон аяга, хар хавтас, миний хүсэл Шал харин цэв цэвэрхэн гялалзана … /

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: