2007-11-12 09:20:39
Зовлонгоо нууж жаргалтай мишээнэ
Зөөлөн үнсээд зөрүү харна
Зангаа хувиргаагүй ч зүрхээ хорино
Зовоочих вий чамайг гэсэндээ юмсан
Зөрөөд өнгөрөх сайхан бүсгүйд харцаа шидэвч
Зураг шиг сайхан нь ганцхан чи шүү
Зөрүүдэлж хэлсэн үгэнд минь гомдоогүй ч
Загнаж зэмлэхэд минь орхиогүй ч
Зангаа хувиргаж өөрчлөгдөхөд ч голоогүй
Зөвхөн өөрийгөө хуурахад минь л уйлсан
Заяа тавиландаа уурсанад минь зэмлэсэн
Замийг минь гэрэлтүүлэгч чамайгаа гомдоосон
Зүйрлэшгүй чинийхээ өмнө би буруутай
Зүрхээ нууж, сэтгэлээ боосон би буруутай

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: