Амраг хосууд сална, алиа үрс өнчирнө
Адгийн муу нэрийг арчаа муутай эрчүүд үүрнэ
Дөнгөж танилцсан үедээ салж хагацахгүй янаг хосууд
Дөрөө нийлэхгүй харших үе хүн бүрийн амьдралд бий
Итгэл сэтгэл нийлэхээ боливол эртхэн замаа бодсон нь дээр
Энэ бүхнийг давъя гэвэл биеэ хичээж дассан нь дээр
Идэр сайхан насаа үрчихээд ийм л байж хайр гэж хараав
Энэ биедээ эзэн байж ирээдүйгээ сайхнаар төсөөл
Эзэн бие нь тодорхойгүй их зангаар амьдралаа үрэв
Эгэл бусдын туулсан амьдралыг арай ч дээ новш гэж өөртөө гутрав
Эр эмгүй давдаг давааг нэг нэгэндээ чихэж зутрав
Ичиж зовох цаг ирвэл эргэлзэлгүй уучлал гуй
Эргээд тэр бүхэн давтагдахгүй гэж энэ хайрынхаа төлөө хичээ
Өөрийгөө яая гэж байж юун яасан авгай хүүхэд гэвэл
Өөрт чинь хэлэх үг алга, өөрийгөө хичээ, алдахгүйг бод
Нялх үрээ угтаж тэврээд насаараа харамсаагүй эрчүүд бий
Нярай үед нь хаяж оёдоод насан туршдаа гутарсан нь ч бий
Нэг үеийн алдаа гээд зарим нэгнийг өнчрүүлсэн нь ч бий
Энэ бол чиний сонголт
2008.08

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: