"ХЭСЭГ БОДОЛ" цааш унших »
"ХЭСЭГ БОДОЛ" цааш унших »
"СОНГОЛТ" цааш унших »
Өчигдөр МҮОНТ –с өөр тв, фм ажиллаагүйг бүгд мэдэж байгаа байх. Орой киноны дундуур МҮОНТ-н хөтлөгч тайлбаргүй мэдээ үзүүлнэ гэчихээд хүмүүсийн тархийг яаж угааж байгааг харав уу. Хөөрхий нэвтрүүлэгчийн буруу ч гэж юу байхав. Өөрөө хүсээгүй л байх. Дээрээс нь дарамталж байгаа байлгүй бодвол. 5 хүний амь нас, хэдэн зуун хүний эрүүл мэнд, бас дахиад хэдэн зуун хүний эрх чөлөөний асуудал хурцаар сөхөгдсөн байхад нэг талыг хэтэрхий барьсан мэдээллээр, өөрөөр хэлбэл үймээнийг /уг нь шударга зөв жагсаал байсан юм анхандаа/ олон талаас нь харахыг огт хүсэхгүйгээр дахиж ингэж жагсаж цуглах, үзэл бодлоо илэрхийлэхийг буруушаасан маягийн юм ярьж байгаа хүмүүсийн яриаг дагнан хүргэв. Тэр олон хүний амь нас, эрүүл мэнд, нийт Монголчуудын эрх чөлөө, үзэл бодлын асуудал яригдаж байхад хэдэн хөгжмөө алдсан, эвдлүүлсэн Соёл эрдэнэ хамтлагын 2 нөхөрийн яриаг хэчнээн их гаргав аа. Урлагийн маш их түүх тэр өрөөнд, тэр хөгжимд байсан нь харамсалтай ч тэр бүхэнээс чухал зүйл яригдаж байгааг албаар мартуулах, хүмүүсийн анхаарлыг өөр зүйл рүү чиглүүлэхэд хэтэрхий их анхаарсан мэдээллийг ТАЙЛБАРГҮЙ МЭДЭЭ нэрийн дор тайлбарлан хүргэж байна. Удахгүй онц байдал дуусахаар олон ургальч үзэл дахин гарч ирнэ гэж найдахаас даа.
2008.07.03
"ЭРХ ЧӨЛӨӨ ГЭЖ ЭНЭ ҮҮ" цааш унших »
"АЛХАМ" цааш унших »
"ТӨСӨӨЛӨЛ" цааш унших »
"АМЬДРАЛЫН УРИЛГА /ХОНХНЫ ДУУ/" цааш унших »
2008.02.17 –нд зурагтын ямар сувгаар ч билээ ТААХ УУ, ТАЙЛАХ УУ гээд нэг нэвтрүүлэг гарч байсан юм. Take Off –н хоёр залуу, хэн юм бүү мэд 2 бүсгүй нийт 4 -үүлээ оролцож байна. Ёстой тэрэн шиг тэнэг нэвтрүүлэг үзэж байсангүй. Хөтөлж байгаа залуу нь ч гэж таарсан амьтан. Цэнгээнт нэвтрүүлэг хөтөлж байж оршуулгын мэдээ уншиж байгаа юм шиг л…
Нар хаанаас манддаг вэ гэж асуусан чинь БАРУУНААС гэж ичих ч үгүй хариулж байгаа юм даа. Тэгсэн нөгөө 3 нь бодож бодож арай гэж нэг юм Зүүнээс гэж хэллээ.
Цагийн зүү хаашаа эргэдэг вэ, …, өөр юу юу ч билээ 1-р ангийн хүүхэд ч бодохгүй хариулчих тэнэг асуултуудад нь хариулах гэж махаа цайж байнаа нөгөө 4 чинь. Эхэндээ ч яах вэ яасан эргүү төлөг вэ гээд инээж байснаа сүүлдээ бүүр уур хүрээд зүрх өвддөг байна ш д.
Уул нь 2 бүсгүй нь дажгүй хүүхнүүд. Ухаанд нь ухна ишиг ямаа хонь гүрвэл жоом л үүрлэчихсэн болохоос. Болоогүй бас аальгүйтнээ тэрүүхэн тэндээ. Зиа тэгээд дуучин, эсвэл загвар өмсөгч гэхээрээ л оюун ухаан нь үнэн хоосон байх ёстой юм байх даа гэж ойлгоод дуусгая даа.
Ертөнцийн хаагуур нь явахаараа тийм гомбоо болчихдог байнаа.
"Claus –д" цааш унших »
"ХАЙРТАЙ" цааш унших »
Миний хайр яачив удахгүй ирнэ гэсэн тэр минь хаачив
Хүлээсээр чамайгаа ирнэ гэсээр би суусаар
Чамтайгаа уулзана гэхээр би эндээ догдолсоор
Чамайгаа ирэхгүй болохоор цагийг би хараасаар
/2007.07.02 дэлгүүр дээр. За за тэр ирчихлээ кккккккккккк/
"БҮГД ӨӨР" цааш унших »
"ХҮСЭЛ" цааш унших »
"А, Б, В, … я" цааш унших »
"АМЬ-ДРАМ" цааш унших »
Зовлонгоо нууж жаргалтай мишээнэ
Зөөлөн үнсээд зөрүү харна
Зангаа хувиргаагүй ч зүрхээ хорино
"БИ БУРУУТАЙ – 2" цааш унших »
"БАТГА" цааш унших »
"АЛДАА" цааш унших »
"ХАГАЦАЛ" цааш унших »
"БИ БУРУУТАЙ" цааш унших »
